Сөүлд K-pop хамтлагийн тоглолтын үеэр 16 хүн амиа алдлаа

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотноо 16 хүний амийг хохироосон осол гарсан талаар олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж эхэллээ.
Сөүлийн өмнөд хэсэгт орших Сеоннам хэмээх газарт k-pop хамтлагийн тоглолтын үеэр агааржуулалтын системийн хайс доошоо нурснаар дээр нь сууж тоглолт үзэж байсан хүмүүс доош унажээ.
Ослын улмаас 16 хүн амиа алдсан ба эмнэлэгт 11 хүнийн биеийн байдал хүнд байгаа аж. Амиа алдагсдын унасан өндөр буюу агааржуулалтын систем нь газраас доош 20 метрийн гүн аж.

Н.Төгс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ