Хэд хэдэн чигт асфальт зам тавина

Гадаад харилцааны яамны баруун хойд хэсгийн уулзвараас Жамьян гүний гудамж хүртэлх 100 метр зам засварын ажил энэ сарын 10-наас эхэллээ.
Явган замын ажил хараахан эхлээгүй бөгөөд авто замын асфальт хучилт тавьсан байна. Зам засварыг эцсийн хугацаагаар энэ сарын 20-нд ашиглалтад оруулах юм. “Экспресс зам” компани засварын ажлыг хариуцаж байгаа аж. Мөн “Хүчит Шонхор” захаас Баянхошуу чиглэлд тавдугаар сарын 20-ноос эхлэн битүү хучилттай асфальт зам барина хэмээн дээрх компанийн замын инженер Н.Түвшин хэллээ.
П.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ