Цагдаа нар дохионы хэл сурч байна

Сонсголын бэрхшээлтэй иргэд цагдаагийн газарт тусламж хүсч мэдээлэл өгөх тохиолдолд ярьж чаддаггүйн улмаас харилцааны хүндрэл гарч, сэтгэл санаа, амь, нас, эрүүл мэндээрээ хохирох явдал элбэг тохиолддог. Иймд Монгол улсын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас тэдгээр иргэдэд зориулж цагдаагийн газар, онцгой байдлын албанд яаралтай түргэн тусламж хүсч мэдээлэл өгөх, мэдээлэл авах мессэж үйлчилгээг шинээр нээхээр боллоо.

Сонсголын бэрхшээлтэй иргэдэд үйлчилгээ үзүүлэхэд дохионы хэлийг сурах зайлшгүй шаардлагатай учраас Нийслэлийн цагдаагийн газархолбогдох байгууллагатай хамтран дуудлагаар очиж буй цагдаа нарыг бэлтгэх, дохионы хэлний сургагч багшийн анхан шатны мэдлэг олгох нэг сарын сургалт явуулж байгаа юм байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ