Сэлбийн хос гүүр 36 метр өргөн болно

Өнгөрөгч онуудад засварын ажил нь удаа дараа хойшлогдож удаашраад байсан Сэлбэ голын хос гүүрийн шинэчлэлтийн ажил энэ сарын 07-ноос эхэлжээ. Улсын төсвөөс нийтдээ 1. 998. 888. 199 төгрөгийн хөрөнгө гарган шинэчлэн засварлах ажлыг “Мотор Сервис” компани хариуцан ажиллаж байна. Явган хүний замтай нийлээд 7.5 м өргөнтэй байсан тус гүүрийг шинэчилэн засварласнаар 36 м өргөнтэй болох юм. Одоогийн байдлаар ажлын бүтээмж гуч гаруй хувьтай явж байгаа бөгөөд долоодугаар сарын 09-н хүртэл хойд урсгалыг нь хаасан бөгөөд урд хэсгийн урсгалаар хоёр чигтээ зорчих байдлаар хөдөлгөөнд оролцох боломжтой гэж гүүрийн хэмжилзүй хариуцсан инженер Ц.Даваасамбуу ярилаа.
П.Нандин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ