Нэр дэвшигчдэд долоон асуулт хүргүүлэв

Иргэдийн шудрага шүүх ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшиж буй Б.Бат-Эрдэнэ, Ц.Элбэгдорж, Н.Удвал нарт долоон асуулт бүхий бичиг хүргүүлсэн байна.Асуултад, шүүх шударгад итгэдэг үү, иргэдийн гомдлыг барагдуулах ёстой юу, шударга бус шүүхийн шийдвэртэй ямар нэг байдлаар танилцаж байв уу, шүүх шинэчлэгдэх хэрэгтэй биз, нэр дэвшсэн намын нөлөөллөөс ангид байж чадах уу, сурталчилгааны төлбөрөө хаанаас гаргах вэ, биднийг хүлээн авах цаг гаргаждөнгөх үү зэрэг багтжээ.

Уг бичгийн хариуг гурав хоногт багтаан өгөхийг нэр дэвшигчдээс хүсчээ. Мөн орон нутгаас иргэдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу ИШШ ТББ-ыг төлөөлөх эрх олгох 21 хоногийн сургалт 2013 оны зургаадугаар сард зохион байгуулах юм.

П.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ