Дотоодын цэргийн 05-р анги Залуучуудын зөвлөл байгууллаа

МЗХ өнгөрсөн 2012 оноос эхлэн бүх төрийн, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, их дээд сургууль, олон улсын байгууллагууд болонгадаад улс оронд сурч, ажиллаж, амьдарч буй залуучуудыг уриалан “Залуучуудын Зөвлөл” байгуулах ажлыг идэвхтэй хийж эхэлжээ. Одоогийн байдлаар МЗХ-ны дэргэдэх Залуучуудын 24 зөвлөл байгуулагдан, үйл ажиллагаагаа идэвхтэй хийж эхлээд байгаа юм байна. Тэгвэл цэргийн ангиудын анхдагч болж дотоодын цэргийн 05-р анги Залуучуудын Зөвлөлийг байгуулсан байна. Тус ангид цэргийн албанд элсэн орж буй залуучуудыг нийгэмшүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх, нийгэмд тулгамдаж буй асуудлуудын нэг болох архи, тамхины хор хөнөөлийг сурталчлах зэрэг цэргүүдэд хандсан томоохон ажлуудыг энэхүү залуучуудын зөвлөл хийх юм байна. Зөвлөлийг удирдан ажиллахаар Дотоодын цэргийн 05-р ангийн ротын захирагчийн соён гэгээрүүлэх ажил эрхэлсэн орлогч Д.Мөнхбаяр сонгогдсон юм байна. Тус ангид нэг жилд 900-аад цэргүүд алба хаадаг аж. МЗХ-ноос нийгмийн олонхи болсон залуучуудын сэтгэл оюун, урам зоригийг бадрааж, тэдний дуу хоолойг олон нийтэд түгээж, байгууллагынхаа залуучуудын нийгмийн идэвхийг сайжруулах, ажил амьдралдаа амжилт гаргах үүдийг нээхэд гол гүүр болох Залуучуудын зөвлөлийг албан байгууллага дээрээ байгуулахыг уриалж байгаа юм.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ