МУ-ын Төрийн соёрхолт зохиолч Ч.Лодойдамба агсны хөшөөг сүндэрлүүлжээ

Говь-Алтай аймгийн Алтай хотод Монгол Улсын Төрийн соёрхолт зохиолч Ч.Лодойдамбад зориулсан гэрэлт хөшөөг сүндэрлүүлжээ.

Ч.Лодойдамбын нэрэмжит аймгийн хоёрдугаар дунд сургуулийн өмнөх талбайд босгосон энэхүү хөшөөг “Шадар туслагч” ХХК-ийн захирал Ж.Дашдаваа санаачлан өөрийн хөрөнгөөр бүтээсэн аж.

Хөшөөний нээлтэд оролцсон зохиолчийн хүү Л.Галбадрах хоёрдугаар сургуулийн хамт олон, Ж.Дашдаваа нарт аавынхаа зохиолын дээжээс гардуулж, талархсанаа илэрхийлжээ.

“Тунгалаг Тамир” романы гол баатрын нэг Хатанбаатар Магсаржавын хэлсэн “Монгол хүн гэж хэлэгдэхийн тулд Монголын төлөө цохилох зүрхтэй байх ёстой” гэсэн үгийг зохиолчын хөшөөнөө товойлгон сийлсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ