Гутлын тухай сонирхолтой түүхэн баримтууд

Францын нэрт жүжгийн зохиолч М.Ашар хүн аз жаргалтай байхад хоёр зүйл – эвтэйхэн ор, сайхан гутал хэрэгтэй гэсэн байдаг. Үүнийг зөвшөөрөхгүй байх аргагүй. Тиймээс гутлын тухай зарим сонирхолтой баримтыг мэдэхэд илүүдэхгүй, учир нь зарим хүн гутал арчдаг анхны аппарат хэзээ бий болсныг ч мэддэггүй юм.
1. Америкийн археологич Э.Тринкаус өнөөгийн Чех улсын нутгаас олдсон хүмүүсийн чулуужсан ясыг шинжилж байжээ. Энэ хүмүүсийн хөлний чигчий хурууны ясны бэхжилт маш сул байсныг тэр анзаарсан байна. Энэ нь тэр үеийн хүмүүс сайн тусгаарлагч гутал байнга өмсөж байжээ хэмээн үзэх үндэслэл болжээ. Тиймээс өнөөгийн гутлын анхдагч нь 30 мянга орчим жилийн тэртээ бий болжээ гэсэн үг юм.
2. Бичгийн эх сурвалжуудад эртний египетчүүдийн гутлыг анх дурдсан байдаг.Тэр үед гутал өмсөх нь дээдчүүлийн эрх дархын илэрхийлэл байжээ. Тэд халуун орны зэгсний цаасаар хийсэн шаахай өмсдөг байж. Харин эртний еврей нар ноос, модоор хийсэн хэсгүүд бүхий илүү чанартай гутал өмсдөг байсан байна.
3. Эртний Грек-Ромын үед залуу хүмүүс болон боолчуудыг гутал өмсөхийг хориглодог байжээ.
4. Эртний грек, ромчуудзөвхөн шаахай төдийгүй, зуузайтай ботинк, үдээстэй гутал, оймсон гутал өмсөж байжээ.
5. Дундад зууны үедевропчуудурт хоншоортой гутал өмсөх болсон байна. Ван Генрих хоёрдугаар Плантагенет ийм гутал өмсөх моод гаргажээ.
6. Сэргэн мандалтын үеэс хойш эрчүүдийн дунд урт түрийтэй гутал гангараа болсон байна. Ийм гутал нь дөрвөлжин хоншоортой байжээ. Харин эмэгтэй хүний гутал илүү гоё байсан байна. Сүүлд нь эмэгтэй хүний гутлыг торго, хамба хилэн зэрэг материалаар гутал хийдэг байжээ.
7. Размер хэмжээтэй гутлыг 18 дугаар зууны сүүлчээр л хийж эхлэсэн байна.
8. 19 дүгээр зуунд анхны гутлын үйлдвэрүүднээгдэж эхлэжээ. Одоо гутлыг тусгай дамжлага дээр хийж болсон юм.
Яваандаа хүмүүсшинэ шинэ загвар хийцийн гутал хийж,ингэхдээ янз бүрийн материал хэрэглэх болж, тэр ч байтугай гутал арчдаг машин ч бүтээсэн байна. Одоо ямар ч гутал нь тансаг зүйл биш, харин зайлшгүй шаардлага болсон бөгөөд учир нь гутал хүнийг хүйтэн, чийгнээс хамгаалж, хөлөө аятайхан байлгах боломж олгодог юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ