Эболагаас урьдчилан сэргийлэхэд 447 сая төгрөг зарцуулахаар болжээ

Өчигдөр Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хурлаар ЭМЯ-ны сайд Эбола вирусын талаар мэдээлэл хийсэн.
Үүний дүнд бэлэн байдлын нөөц бүрдүүлэх чиглэлд 477 сая төгрөгийг Засгийн газраас зарцуулахаар болжээ. Эм, ариутгах бодисын нөөц бэлтгэж шинэ болон сэргэж буй халдвар, гоц халдварт өвчнийг эмчлэх 6 төрлийн эм, Нянгийн эсрэг үйлчилгээтэй 14 төрлийн эм, өвдөлт намдаах, халуун бууруулах, үрэвслийн эсрэг 10 төрлийн эм, шингэний алдагдал нөхөх 16 төрлийн дуслын уусмал, халдваргүйтгэлийн 11 төрлийн бодис бэлдээд буй аж.
Одоогоор ЭМЯ Шуурхай удирдлагын төв байгуулж,ДЭМБ-тай шууд мэдээлэл солилцож байгаа аж. Мөн Гамшгийн бэлэн байдлын төлөвлөгөөгөө тодотгон хэвлэл мэдээллийн хэрэгслээр сэрэмжлүүлэг сурталчилгааг 83 удаа, 5 төрлийн 19 сая төгрөгийн сэрэмжлүүлэг, анхааруулга, сануулга явуулжээ. ХӨСҮТ шуурхай хариу арга хэмжээний 4 баг ч байгуулсан байна. Энэ хугацаанд Эрүүл мэндийн байгууллагуудад 8 удаагийн сургалт явуулж, ДЭМБ-тай хамтран ширээний дасгал сургуулилт хийсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ