Хотын дарга асан Ц.Батбаярын хэргийг хэлэлцэнэ

Улаанбаатар хотын экс Засаг дарга асан Ц.Батбаярт Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхээс 2,1 жилийн ял оноосон билээ. Тэгвэл уг хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр нийслэлийн Давж заалдах шатны 10 дугаар шүүхэд болно.

Хэргийг эргэн сануулахад, нийслэлийн Засаг дарга болон Өмч хувьчлалын комиссын даргын ажлыг давхар хашиж байсан Ц.Батбаярыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 605 сая төгрөгийн үнэлгээтэй “Өргөө” зочид буудалыг татан буулгаж, Н.Энхбаярын хүү Э.Батшугарын нэр дээр байгуулсан “Хар дун” компанийн өмчлөлд шилжүүлэн улмаар уг компанийг Н.Энхбаярын үүсгэн байгуулсан “Эскон” компанийн охин компани болгон шилжүүлэн үрэгдүүлж, нийслэлийн өмчид онц их хэмжээний хохирол учруулсанд буруутгасан. 2012 онд Ц.Батбаярыг хотын мэр байхдаа албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, хууль зөрчсөн хэмээн АТГ-т өгсөн байдаг.

Уг хэргийг Нийслэлийн шүүх хэрхэн шийдвэрлэх талаар бид цаг тухайд нь хүргэх болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ