Чуулган завсарлалаа

УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Санхүүгийн зах зээлийн дэд бүтэц, түүний институцийг бэхжүүлэх хүрээнд Монгол Улсын төлбөр тооцооны системийн найдвартай , тасралтгүй ажиллагааг хангаж, дэвшилтэт технологид суурилсан банкны шинэлэг үйлчилгээг олон нийтэд хүртээмжтэй болгох чиглэлээр ажиллана. Санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн банкны зах зээлд оролцогчдын эрх ашгийг хамгаалах, олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх цогц арга хэмжээг эрчимжүүлэхээр хуулийн төсөлд тусгажээ.

Үүний дараа гишүүд асуултдаа хариулт авлаа. Санал хураалтыг үдээс хойшхи хуралдаанаар үргэлжилүүлэхээр боллоо. Чуулган 14.00 цагт үргэлжлүүлэн хуралдана

СЭТГЭГДЭЛ БИЧИХ