Төрөөс баримтлах мөнгөний бодлогын талаар хэлэлцэж байна


Яг одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Санхүүгийн зах зээлийн дэд бүтэц, түүний институцийг бэхжүүлэх хүрээнд Монгол Улсын төлбөр тооцооны системийн найдвартай, тасралтгүй ажиллагааг хангаж, дэвшилтэт технологид суурилсан банкны шинэлэг үйлчилгээг олон нийтэд хүртээмжтэй болгох чиглэлээр ажиллана.
Санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн банкны зах зээлд оролцогчдын эрх ашгийг хамгаалах, олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх цогц арга хэмжээг эрчимжүүлэхээр хуулийн төсөлд тусгажээ. Мөнгөний бодлогыг үргэлжлүүлэн хэлэлцэж эхэллээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ