Иргэдийн эрх ашгаас савраа тат!

Иргэдийн амьдрах орчин үнэхээр хэцүү байлаа. Нэг орцны үүдээр өнгөрөхөд л хэцүүхэн үнэр ханхалж, дотор нь орвол шал тааз нь хэзээ цөмрөх бол гэсэн айдас төрж байсныг нуугаад яахав. Иргэдийн хэлж буйгаар хавартаа бол амьдрах байтугай хажуугаар явахад л бохирын муухай эхүүн үнэр хамар цоргидог. Бохир нь халиад гараад ирсэн ийм орчинд эрүүл ахуй гэж юм байхгүй. Засаж янзлах гэхээр бүтэн байраар нь солихоос аргагүй тул хөрөнгө мөнгө нь шийдэгддэггүй, тиймээс хүүхдүүд бараг байнга шар өвчин тусдаг гэнэ.

Нийгэм тэр аяараа ороо бусгаа энэ үед иргэд ч мөн ая тухтай сайхан гэрт амьдрахыг хүснэ. Гэтэл хэн нэгний эрх ашгаас болж, энэ олон мянган иргэдийн сайхан амьдрах ая тухтай байх эрх нь хязгаарлагдаж байгаа нь харамсалтай.

Байрны СӨХ-ны дарга Д.Цэцэгмаа:

Манай энэ байрнууд 2000 оноос СӨХ байгуулаад ажиллаж байна. Орон сууцнуудыг хувьчлал хийсний дараа хувийн эзэмшлээс гадна нийтийн эзэмшлийн талбай буюу гадна талбай, орц, орцны хана, цонх хаалга , инженерийн шугам сүлжээ, халуун хүйтэн ус, орцны цэвэрлэгээ, дээвэр гэх мэт энэ бүгдийг хариуцаж ажиллах болсон. Дээвэр бол улсын төсвөөр 2006, 2007 онд нэг болон дөрөвдүгээр байрнуудын дээврийг шинэчилж өгсөн. Ер нь дээврүүд 55-60 жил болсон болохоор бүгд цоорхой. Засвар хийх гэхээр олон жил болчихсон болохоор хүн даахгүй иймэрхүү байдалтай байна.

Дараагийн асуудал бол подвал байдаггүй. Подвалгүй болохоор айлууд ус алдах, бохир алдах зэрэг нь шууд нэг давхрынхаа айлынхаа шалаар гараад ирдэг. Тийм учраас ариун цэвэр их муутай. Эрүүл ахуйн шаардлагыг хангадаггүй. Тийм учраас дахин төлөвлөлтөд даруйхан оруулаад ая тухтай, шинэ тохилог байртай болмоор байна.

СӨХ-ийн даргын хэлж буйгаар уг байрнуудын оршин суугчид нь өндөр настан, ажилгүй, группын хүмүүс голдуу байдаг гэнэ. Эдгээр иргэдийнхээ төлөө хамтран тэмцэнэ гэсэн юм.

Нарлаж суусан эмээ нар : Асуудлыг шударгаар, хурдан шийдвэрлэх хэрэгтэй байна. Дэмий маргалдаж байхаар нэг компанидаа өгөөд эртхэн ажлаа эхэлчихвэл уг нь дээр юм даа. Бид ирэх намар бас ингээд л шороотойгоо хутгалдаад сууж байх юм байна даа хэмээн урамгүй дуугарч байлаа.

Хан-Уул дүүргийн 2, 3-р хороо буюу бидний хэлж заншсанаар Нэхмэлийн шарын оршин суугчид жагсаал цуглаан хийж эрхтэн дархтнуудын хууль бус үйл ажиллагааг шүүмжилсэн юм.

Нэхмэлийн шар байрнууд 1958 онд анх ашиглалтад орсон бөгөөд 25 гаруй ийм байрнуудад 300 гаруй өрхийн 4000 орчим иргэд хүн оршин суудаг.

Хоног өдөр өнгөрөх тусам нурах гэж буй балгас мэт болсон хагас зууныг элээсэн орон сууцнууд аз болж дахин төлөвлөлтөд тусгагдсан ч өнөө л төрийн албан тушаалтнуудын авлига, хүнд сурталд идэгдсэн ялзрал, компаниудын шударга бус өрсөлдөөний золиос болж хохироод байгаа. Энэ тухай ч ихэнх хэвлэлүүд мэдээлсээр ирсэн. Товчхондоо бол иргэдээс хуучин байрных нь газар дээр япон технологиор чанартай орон сууц барьж, айл бүрт 8 метр квадрат нэмж шинэ байранд оруулах, тэр хооронд зах зээлийн үнээр түрээсийн мөнгө олгохоор амласан “Фүжи Холдинг” компанийг бүх оршин суугчид нь сонгоод байхад бага талбай амлаж, төрийн албан хаагчдыг гарынхаа аясаар хөдөлгөж сурсан, чанаргүй муу барилгууд нь хаа сайгүй царцаагдсан “Орчлон констракшн” хүчээр дахин төлөвлөлтийн тендерт ялчих гээд байгаа аж.

Энэ шударга бус ажилд тус дүүргийн засаг дарга Ж.Ганхуяг идэвхийлэн оролцож байгаа бөгөөд Тамгын газрынхаа олон давхар байшинг “Орчлон констракшн”-аар бариулсан төдийгүй тус компанийн захиралтай базууд учраас ийнхүү амь тэмцэн тендерт ялуулах гэж зүтгэж байна гэх.

Энэ тухайгаа иргэд оршин суугчид удаа дараа хэвлэлээр илэрхийлсэн бөгөөд энэ удаа тэмцлийн хэлбэрт шилжихээр шийдсэнээ ярьж байлаа.

- Та бүхэн юуны учир тэмцэх болов?

-Иргэд тэсэхээ байгаад тэмцлийнхээ эхний шатанд орж байна гэж ойлгож болно. Байшин барилгыг дахин барилгажуулах сонгон шалгаруулалтын ажил нь зохиогдоод, гүйцэтгэл хийх компаниуд нь материалаа өгчихсөн байгаа. Дахин барих барилгажилтын үнэлгээний коммисын дарга нь тухайн дүүргийн засаг дарга байх юм байна лээ. Тэр нь манай дүүргийн засаг дарга Ж.Ганхуяг юм. Гэтэл сонгон шалгаруулалт нь болоод дуусчихсан байхад үнэлгээний комиссоо хуралдуулахгүй уяад байгаа юм. Яагаад үнэлгээгээ өгөхгүй байна вэ гэхээр уг шалгаруулалтад Орчлон констракшн орж чадаагүй хоцорчихсон гэнэ. Тэрийг л ямар нэгэн аргаар чихэх гээд л үнэлгээний комиссыг хуралдуулахгүй байгаад байгаа гэсэн иргэдийн санал хардлага байна.

Бид өнөөдөр нь аваад маргааш нь үрчийгээд хаядаг даавуу сонгох гээгүй, бид нар үр хүүхэддээ өчнөөн жил өвлүүлэх хөрөнгө сонгох гэж байна.

-Та бүхний үндсэн шаардлага юу юм?

-Бид Ж.Ганхуяг даргаас шалтгаалах зүйлийг хурдан хийгээчээ л гэж хүсэж байна. Өөрөөр хэлбэл, үнэлгээнийхээ коммисыг хуралдуулаад иргэдийн сонгосон компаниар ажлыг нь эхлүүлээч ээ л гэж байгаа юм. Нийслэлийн засаг даргын журмын дагуу. Чадахгүй бол Засаг дарга Ж.Ганхуяг үнэлгээний комиссын даргаасаа татгалзаж давхар Хан-Уул дүүргийн засаг даргаасаа татгалзах хэрэгтэй. Ард иргэдийн эрх ашгийг хамгаалах хэрэгтэй.

-Та бүхэн ингэж тэмцэж эхлэхээсээ өмнө Ж.Ганхуяг даргадаа энэ шаардлагаа тавьсан уу? Ямар хариулт өгсөн бэ?

-Уулзаагүй. Тэр хүн үнэлгээний комиссынхоо хурал дээр тэгээд хэлчихсэн. Хамаг ажлыг уяад байгаа юм. Уг нь бол нийслэлээс гаргасан шийдвэрийг дүүрэг нь дагаж мөрдөх ёстой болохоос дүүргийн гаргасан шийдвэр нийслэлд нөлөөлнө гэж байхгүй шүү дээ.Түмнээ хамгаалж сонгогдсон засаг дарга юм бол иргэдийнхээ эрх ашгийг л бодох ёстой. Түмний ажлыг ах дүүгээрээ шийдэж болохгүй биз дээ.

-Ах дүү гэнэ ээ?

- Орчлон констракшны захирал нь Ганхуягийн баз юм гэсэн. Тэгээд ч бөхийн өргөөний наана Орчлон констракшн барилга барьж байна. Энд тэндгүй барилга байхад яагаад ингэж хөрөнгө тарамдах гээд байгаа юм. Ингэж тарамдвал бид нарын энэ барилга хэдэн жил даамжрах вэ. Үнэлгээний комиссын нэг гишүүний хэлснээр энэ бол маш том бүтээн байгуулалт. Энийг нэг компани дангаараа гүйцэтгэнэ гэж байхгүй. Заавал ямар нэгэн түншлэл байх ёстой.

-Энэ ажлыг хичнээн компани хийх ёстой юм?

- Нэхмэлийн шарын тодотголтой зургаан байрыг зургаан багц болгосон. Эхний 1-р багц нь 10 байртай. Энэ рүү бүх компаниудын сонирхол байгаа юм. Учир нь энэ багц бол талбай томтой. Нэгдүгээр багцад ялсан компани бол өөр багц руу гулсаж орохгүй, хүлээж авсан ажлаа хийнэ. Өөрсдийнхөө чадал хэмжээгээр л компаниуд материалаа өгсөн.

Иргэдийн хувьд Фүжи констракшны санал болгосон нөхцөл сонгон шалгаруулалтад оролцсон компаниудаас хамгийн таатай нөхцөлтэй байсан учраас оршин суугчдын 86 хувь нь энэ компанийг сонгон, захиалгын гэрээгээ хийгээд эхэлсэн гэнэ. Гэтэл нэгэнт болсон сонгон шалгаруулалтыг дахин хийнэ хэмээгээд үнэлгээний комисс хуралдахгүй байгаа аж. Нэхмэлийн шар байрнуудын нэг өрөө нь 11-17 метр квадрат,2 өрөө нь 22-26 метр, 3 өрөө нь33-35 метр квадрат талбайтай аж.

Иргэдийн төлөөлөл Ч.Чимэд-Очир :

-Та бүхэн ямар компанийг яагаад сонгох болов?

-Иргэд бид нэг компанийг сонгосон юм. Тэр Фүжи нь констракшн юм. Тэр байгууллагын иргэдэд тавьсан санал ньнэг айлд 8 метр квадратыг нэмж өгнө гэсэн. Энэ байр урьд нь ажилчдын байр байсан болохоор нэг байранд хоёроос гурван айл амьдардаг. Фүжи констракшн 11 метр квадраттай айлд дотроо 00 ваннтай 27 квадрат метр болгож өгнө гэсэн. Одоо бол зарим нь гадаа 00-той, зарим нь нийтийн 00-той. Сонгон шалгаруулалтаас оршин суугчдын 86 хувь нь дэмжин, гарын үсгээ зураад, захиалгын гэрээгээ хийгээднотариатаар батлуулаадбэлэн болчихсон байсан.

-Тэгвэл Орчлон констракшны хувьд?

-Сонгон шалгаруулалтаас Орчлон констракшн хоцроод баримт бичгээ өгсөн. Энэ шалгаруулалт дуусчихсан гэхээр “Бид Ганхуягтай ярьсан. Энэ комиссын дарга нь Ганхуяг. Тиймээс энэ сонгон шалгаруулалтыг дахин хийх болно” гэж хэлсэн гэсэн. Ганхуяг захирамжийг нь өөрчлөх гээд, дахиж сонгон шалгаруулалт явуулах гээд байгаа юм. Яагаад ингээд улайран дайраад байна вэ гэхээр Орчлон констракш нь Ганхуягийн базынх нь компани юм байна лээ.Тэр ч бүү хэл сангийн сайд болох гээд байгаа М.Зоригт гишүүн тэр компанийн 50-аас дээш хувийн далд эзэмшигч юм байна. Тэгээд яагаад ард иргэдийн хүслийн үл харгалзаж“дээр” байгаа хүмүүс нь хоорондоо шийдэх гэж. Тэрийг л бид хүлээнзөвшөөрөхгүй, тэмцэж байгаа юм. Бат-Үүл даргын ярьснаар иргэдийн сонголтоор явбал бид ингэж тэмцэх шаардлагагүй.

Эцэст нь нийслэлийн захирагчийн дахин төлөвлөлтийн тухай хэлсэн үгийг сануулъя. Э.Бат-Үүл: “10 квадрат метр талбайгаа үнэгүй нэмж ав, түрээсээ хангалттай хэмжээгээр ав, тэгээд үлгэж жишээ хороолол бариул, бид эхлээд шалгаруулаад өгье, хэрэв та нарт таалагдахгүй байгаа бол та нарын дэмжиж оруулж ирсэн компанийг чинь дэмжээд өгье”

СЭТГЭГДЭЛ БИЧИХ