Сэлбийн эрэг дээр мөнгөн ус асгажээ

Сүхбаатар дүүргийн 12 хорооны нутагт “Мөнгөн ус асгасан байна” гэх дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн газрынхан газар дээр нь очиж ажиллажээ. Сэлбэ голын эргээс 1 м орчим зайтай газар 1 м квадрат талбайд мөнгөн ус асгасан байхыг үзээд цагдаагийнхан Онцгой байдлыг газарт мэдэгдсэн байна.
Онцгой байдлын газрын мэргэжилтнүүд газар дээр нь очиж 05 мг мөнгөн ус асгасан хөрсийг зааврын дагуу хуулж магнигаар ариутгажээ. Одоо хуулж авсан хөрсийг шинжилж байгаа аж.
Хэн ямар зорилгоор мөнгөн ус асгасныг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм.
Б.Ялгуун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ