Нийтийн тээврийн хөнгөлөлт ирэх онд хүчингүй болно

Нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорч­дог ахмад настан, хөгж­­лийн бэрхшээлтэй ир­гэд, оюутнууд ирэх оноос төлбөртэй зорчиж эхлэх гэнэ. Учир нь улсын төсвөөс олгодог нөхөн олговрыг олгохоо больж, нийслэлийн төсөвт шил­жүүлэх асуудал яриг­даад эхэлсэн байна.

Тэгвэл үүнтэй холбоотойгоор Том оврын авто­бусны үйлчилгээ эрх­лэгчдийн холбооноос байр сууриа илэрхийлэв. Тэд 2015 онд 83 мянга гаруй ахмад настанд 26.2 тэрбум, 33 мянга 934 хөгжлийн бэрхшээлтэй ир­­­гэнд 10.6 тэрбум, 113 мянган оюутанд 36 тэр­бум төгрөгийг унааны зард­­лын нөхөн олговорт төлөвлөж Сангийн яаманд хүргүүлжээ. Гэтэл энэ мөнгөн дүнг нь 30 хувиар бууруулж, нийслэлд шилжүүлсэн аж.

Тиймээс тус холбоо төсөвт таа­руулан хүн тээвэрлэх эсвэл батлагдсан төсвөө ахмад настан, хөгжлийн бэрх­шээлтэй иргэд, оюутанд ол­гож, тэд нийтийн тээврээр зорчих бүртээ төл­бөрөө төлж зорчих саналыг гар­гав. Ийнхүү ирэх оноос эхлэн нөхөн олговроос тат­­галзаж, ахмад настан, оюу­тан гэж ялгалгүй хүн бү­рд 500 төгрөгийн тасалбараар үйлчлэх шийдвэр гаргалаа.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ