Өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын өдөр

1947 оны аравдугаар сарын 31-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблей 168 дугаар тогтоолдоо НҮБ-ын Дүрмийг батласан ойн өдөр - аравдугаар сарын 24-нийг НҮБ-ын зорилго, ололт амжилтыг дэлхийн хамтын нийгэмлэгт танилцуулах, түүнчлэн өөрийн үйл ажиллагааг дэмжүүлэх зорилгоор НҮБ-ын өдөр (United Nations Day) гэж зарласан юм.

1948 оны арванхоёрдугаар сард батласан Хүний эрхийн бүх нийтийн тунхаглал нь НҮБ-ын анхны баримт бичгийн нэг байсан билээ. 1971 оны арванхоёрдугаар сарын 6-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2782 дугаар тогтоох гаргаж, НҮБ-ын өдөр нь олон улсын баяр болох ёстой гэж онцлон тэмдэглээд, НҮБ-ын гишүүн бүх улс амралтын өдөр болгон тэмдэглэхийг зөвлөмж болгожээ.

Одоо НҮБ-д 193 улс багтаж байгаа бөгөөд бүгдээрээ НҮБ-ын Ерөнхий Ассамблейн гишүүн юм. Ерөнхий Ассамблей, Аюулгүйн Зөвлөл, Эдийн засаг, нийгмийн зөвлөл (ЭКОСОС), Олон улсын шүүх нь НҮБ-ын гол байгууллагууд юм.

НҮБ бас эдийн засаг, нийгмийн болон хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн өөрийн төрөлжсөн байгууллага болох олон улсын засгийн газар хоорондын байгууллагуудтай (ЮНЕСКО, Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Олон улсын валютын сан, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага болон бусад) юм. НҮБ-ын өдөр нь аравдугаар сарын 20-26-нд болдог НҮБ-ын долоо хоногийн ажлын арга хэмжээнд багтдаг. Дэлхийн аль ч нутагт НҮБ нь “итгэл найдварын амьд биелэл” юм гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга хэлсэн байдаг.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ