Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

Яг одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх юм.

Өнөөдрийн хуралдаанаар мөн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга,Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Номын сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус хэлэлцэх юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ