Монголчуудын дунд хүн араатнууд нэмэгджээ

Гудамжны хяналтын дүрс бичлэгээр олон хэрэг зөрчил илрүүлснийг мэдээлэх болсон. Тэгвэл энэхүү хэрэг нийслэлийн БГД-ийн Парадокс төвийн урд талын зам дээр болсныг гудамжны камераар илрүүлжээ. Тус хэрэг нь энэ сарын 22-ны өдрийн 18:00 цагийн үед болжээ. Хүүгээ дагуулаад явж байсан ахимаг настай хүнийг замын хажуугийн гурван метр орчим өндөр далан руу шахаж унагасан ноцтой хэрэг гарсан байна.
Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээнд 25 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нэг хаалгатай автобус явуулахыг хориглодог ажээ. Тиймээс камерт өртсөн энэхүү автобус нь хот хоорондын тээврийн хэрэгсэл байв.
Тухайн автобусны жолооч өөрийн ухамсраар бус зорчигчдынхоо шаардлагаар хохирогчдыг эмнэлэг рүү авч явсан байна. Түүнчлэн үл ойшоосон янзтайгаар хурдхан мэдүүлгээ өгчихөөд явъя гэж байсан бөгөөд өөрийгөө буруугүй мэтээр тайлбарлаж мэдүүлэг өгсөн талаар эх сурвалжууд хэллээ.
Тэгэхээр энэ хоёр хүн өөрсдөө үсэрсэн гэсэн үг мөн үү?
Тэгвэл энэ хэргийн хариуцлагыг хэн хүлээх ёстой вэ?
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ