Суданд ажиллаж буй энхийг сахиулагчид мэдээлж байна

БНӨСУ-д НҮБ-ын эхнийг сахиулах ажиллагаанд манай улсаас цэрэг, цагдаагийн байгууллагын албан хаагчид үүрэг гүйцэтгэж байгаа билээ. Цэргийн багаас зохион байгуулсан "South Sudan Mister-2014" тэмцээнд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3-р хэлтсийн байцаагч, цагдаагийн ахмад Т.Ганболд 80 кг-ийн жинд түрүүлэн "Шилдгийн шилдэг тамирчин"-аар шалгарч, шилжин явах цом, алтан медаль, 4-р мотобуудлагын баталионоос зохион байгуулсан сагсан бөмбөгийн тэмцээнд Завхан аймгийн цагдаагийн газрын саатуулах байрны цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Анхболд ахлагчтай баг 2-р байранд шалгарч, мөнгөн медалиар тус тус шагнагдлаа. Судан улсын Юнити мужид НҮБ-ын мандатын дагуу нутгийн иргэд болон орон гэрээсээ дайжсан хүмүүс, НҮБ-ын ажилтан, албан хаагчдын аюулгүй байдлыг хангах талаар даалгасан үүргийг амжилттай гүйцэтгэж, эх орон, байгууллага, хамт олныхоо итгэл найдварыг биелүүлж бусад орны цэргийн алба хаагчдад үлгэр дууриал үзүүлж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ