Румын, Мальта улсаас УИХ-ын гишүүдийн утас руу халджээ

Мобиком групп хэвлэлийн бага хурал хийж, “Мобиком” группийн дэд захирал М.Энхсайхан мэдээлэл хийлээ.Тэрээр “Бид яг одоогоор бусдын утасны дугаарыг ашиглаж мессеж явуулсан энэ тохиолдлын цаана хоёр улсын оператор ашигласныг тогтоогоод байна. Өөрөөр хэлбэл, Румын, Мальта гэсэн хоёр улсын үүрэн холбооны оператороос Монголын хэрэглэгдийн дугаарыг ашиглаж мессеж явуулсан байна. Ингэхдээ нийт 20 хэрэглэгчийн дугаарыг ашигласан байна. Харин энэ 20 хэрэглэгчээс хэчнээн хүнд мессеж явуулсан нь хараахан тодроогүй. Хүмүүсийн ойлгож байгаа шиг энэ тохиолдол бол ”Мобиком” хакердуулсан, мэдээлэл алдагдсан зүйл болоогүй. Маш энгийнээр хэлэхэд, хулгай, залилан хийж байгаатай адил үйл явдал гэж ойлгож болно.
“Мобиком” групп асуудлыг, гарсан алдааг тодорхой болгохоор Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон бусад үүрэн телефоны оператор компаниудтай хамтран ажиллаж байна. Одоогийн байдлаар дээрх хоёр улсын үүрэн телефоны операторууд руу хандаж, монгол руу ирж байгаа урсгалыг таслан зогсоогоод байна” хэмээсэн юм.
Өнөөдөр УИХ-аар олон жил яригдсан төмөр замын царигийн асуудлыг эцсийн байдлаар хэлэлцүүлэг хийсэн. Энэ үеэр гишүүдийн утаснаас сонгогчид руу мессеж илгээсэн, өөрсдийнх нь утсанд өөрсдийнх нь дугаараас мессеж ирсэн зэрэг асуудлууд гарсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ