Хулгайч нарт оногдуулсан ялын тогтоолыг хэвээр үлдээв

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын харьяат Б, Н, Х нар нь тээврийн хэрэгсэл ашиглан Булган, Орхон, Сэлэнгэ, Өвөрхангай аймгуудад олон удаагийн үйлдлээр иргэдийн орон байранд нэвтрэх, арилжааны банкуудын дохиолол хамгаалалтыг салгаж, банкнаас их хэмжээний мөнгө хулгайлсан, мөн хулгайлахыг завдсан гэмт хэрэгт сэжиглэн баривчилсан юм. Энэхүү онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт, Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Сум дундын 4-р шүүхээс шүүгдэгч нарыг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10-11 жилийн хугацаагаар чанга дэглэмтэй хорих ангид тус тус ял эдлүүлэхээр шийдвэрлэснийг 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Эрүүгийн давж заалдах шатны 7-р шүүхийн 111 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ