Нохой яах гэж сүүл шарвагануулдаг вэ?

Нохой сүүлээ шарвагануулдаг, үүнийг баярлаж байгаагийн илрэл хэмээн уламжлал ёсоор үздэг билээ. Гэтэл бас ч тийм биш бололтой. Хоёр тийшээ шарваганаж байдаг сүүл нь эсвэл нэг тийшээ, үгүй бол нөгөө тийшээ үргэлж татагддагийг удаашруулсан дүрс бичлэг харуулж байна.
Сүүлээ баруун тийш шидэх нь жишээлбэл эзэн юмуу сайн нохойтой уулзаад баярлаж байгаа хэрэг. Харин сүүлээ зүүн тийш болгох нь сэтгэл түгшүүртэй байгааг харуулдаг бөгөөд ямар нэг аюул байгааг илтгэдгийг саяхан хийсэн судалгааны явцад илрүүлжээ.
Ийнхүү хөдөлгөөний ялгаа нь тархины үйл ажиллагааны тэгш бус хэмнэл буюу баруун, зүүн тал тархины хоорондох танин мэдэхүйн үүргийн хуваарилалттай холбоотой гэдэгт Трентийн их сургуулийн мэдрэлийн биологич Жорж Валлортиргар итгэлтэй байна. Тийнхүү нохой сүүлнийхээ дөнгөж мэдэгдэх төдий хөдөлгөөнөөр бие биеийнхээ сэтгэл санааны байдлыг танин мэдэж чаддаг нь илт байна.
С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ