Байгаль хамгаалагчдад 300 мотоцикл гардууллаа

Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас Тусгай хамгаалалттай газар нутгууд болон 29 сав газрын захиргаадыг бэхжүүлэх ажлын хүрээнд өнөөдөр сав газрын захиргаадын төлөөлөл, байгаль хамгаалагчдад 300 мотоцикл гардуулах ёслол Дамбадаржаа дахь Ойн судалгаа хөгжлийн төвийн Модлог ургамлын цэцэрлэгт боллоо.

Ёслолд БОНХЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга О.Гантулга, Усны мониторингийн зохицуулалтын хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэм, Сав газрын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Т.Давааням, Сав газрын захиргаадын төлөөлөл, байгаль хамгаалагч нар оролцов.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ