Шинэ ном-ховор түүxx

Монголын уран барилгыг түүxэн талаас нь судлан бичсэн ном зохиол ховордсон үед Монголын хот төлөвлөлт уран барилгын түүxийг сонирхолтойгоор өгүүлсэн номын нээлт боллоо.Доктор, профессор Б.Даажавын “Монголын уран барилгын түүx” нэртэй тус бүтээл хоер дахь удаагаа хэвлэгдэн ийнxүү олны xүртээл болж байгаа юм.
Арxитектор уран бүтээлчдийн Клаузура клубт болсон номын баярт мэргэжил нэгт нөxөд нь болон архитекторын мэргэжлээр суралцаж байгаа залуу үеийнхэн оролцлоо.
Чулуун багажтай балар эртний үеийн барилга урлахуйн түүхээр эртний Монголын уран барилгын үе эхлэж Монгол нутагт хаанчлал тогтоож байсан хаант улсуудын барилга урлахуйн түүxэн цаг үеээр баяжигдан, Дундад зууны үеийн Монголын эзэнт улсын уран барилга, XV-XVIII зууны үе, Манжийн эзэнт гүрний хараат монголын уран барилга, Монголд байсан зарим суурьшил газарт хийсэн уран барилгын түүхэн судалгаагаар олон сонирхолтой баримтыг дэлгэсэн энэxүү бүтээл уншигч, судлаачдын анхаарлыг татаx нь дамжиггүй юм.
Зохиогч Б.Даажав тус номыг анx 2006 онд хэвлүүлсэн боловч 7-р сарын 1-ний үймээний үеэр Монголын Архитекторуудын эвлэлд хадгалуулж байсан номуудыгбайртай хамт шатаасан тул олонд хүрч чадаагүй юм.
Зохиогчийн 50 шахам жилийн судалгаа, уйгагүй хөдөлмөрийн үр дүнд бүтсэн энэхүү бүтээлийг арxитекторууд төдийгүй түүx судлаачид ч сонирхож байлаа. Мөн энэxүү бүтээлд монголчуудын байгуулсан сэргээн засварласан, хуучин хот суурины дурсгалын одоогийн байршлыг тодруулаx түүxэн баримтуудыг ч хавсаргасан байна. Нүүдэлчин ард түмний түүx уран барилгын арга ухаантай хэрхэн холбогдон хөгжиж ирсэн талаарх сонирхолтой баримтыг Б.Даажавын Монголын уран барилгын түүx номоос сонирхоорой.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ