Өнгөрсөн долоо хоногийн дэлхий дахины үйл явдлуудын зургууд

Аравдугаар сарын 23-нд Их Британид Хинду шашинтнуудын баярын арга хэмжээ өргөн дэлгэр зохиогдов.

Аравдугаар сарын 24. Шотландын Лох Фаскалли нуурын эрэг.

Аравдугаар сарын 20. Шотландын Сент Эндрьюгийн их сургуулийн оюутнууд савангийн хөөсөөр бүрхэгдэж, уламжлалт нэгэн баярын ажиллагаанд оролцож байна.

Аравдугаар сарын 18. Арабуудын дунд Эйн аль Араб нэрээр алдаршсан Сирийн Кобани хотыг бөмбөгдөж буй АНУ-ын агаарын хүчний В-1 бөмбөгдөгч онгоц.

Аравдугаар сарын 23. Турк Сирийн хилийн ойролцоо орших Тилсехир хэмээх толгод дээр "Лалын улс"-ын дайчид.

Хэдхэн мөчийн дараа Тилсехир толгод Холбоотны хүчний агаарын довтолгоонд өртлөө

Аравдугаар сарын 25. Украины Донбасс мужийн орон сууцны цонхуудыг энэ зурагт эвлүүлж үзүүлжээ.

Аравдугаар сарын 21. Шведийн ойролцоох далайн усанд гадаадын цэргийн шумбагч онгоц байна гэсэн мэдээллийн дагуу тус улсын цэргийн хөлөг онгоцууд эрэл хайгуулын аижллагаа явуулсан боловч тэд ямар нэгэн сэжигтэй зүйлс илрүүлээгүй билээ.

Аравдугаар сарын 26. Германы нийслэл Берлинд нэгэн шоу наадмын үеэр.

Аравдугаар сарын 23. Нью-Йоркийн цагдаагийн хоёр офицер лалын шашинтнуудыг талархан үздэг нэгэн эрийн сүхтэй довтолгоонд өртсөн юм.

Аравдугаар сарын 20. Энэтхэгт Делигийн их сргуулийн 5000 оюутан йогийн дасгал нэгэн зэрэг хийв.

Аравдугаар сарын 21. Харин энэ бол йогчид биш. Италийн Ром хотноо "Олимпийн цэнгэлдэх хүрээлэн"-д талбайн эзэд болох Рома клубыг 7:1-ийн харьцаагаар бутниргэсэн Германы Байерн Мюнхен клуын хөгжөөн дэмжигчид.

Аравдугаар сарын 20. Дэлхийн шар хэвлэлүүдийн чихийг дэлдийлгэсэн нэгэн үйл явдал болсон нь Лос-Анжелост яндан дотор гацсан эмэгтэй байлаа. Нууц амрагийнхаа гэрээс яндангаар нь дамжиж гарах гэсэн эмэгтэй ийнхүү олны сонорт өртөж аврах ангийнхны тусламжтайгаар аврагдсан билээ.

Аравдугаар сарын 21. ӨАБНУ-д олимпийн гурван удаагийн аварга Оскар Писториусын бүтэн хоёр жил дамнан үргэлжилсэн шүүх ажиллагаа дуусаж түүнд санасаргүйгээр найз бүсгүйнхээ амийг хөнөөсөн хэрэгт таван жилийн ял оноосон юм.

Аравдугаар сарын 20. The Lego корпораци Хонконгийн шүхэртэй хувьсгалыг дүрсэлсэн тоглоомыг олон нийтэд сонирхуулав.

Хятад "Шувууны үүр" цэнгэлдэхэд болсон фестивалд өөрсдийн зохион бүтээсэн луугаар оролцож буй Францын инженерүүд.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ