"Их нүүдэл" шатрын тэмцээнд 13-р сургууль гурав дахь жилдээ тэргүүллээ

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд зохиогддог уламжлалт “Их Нүүдэл” шатрын тэмцээн болж өндөрлөлөө.

Швейцарь системээр 8 өрөг тоглождүнгээ гаргахад Баянгол дүүргийн 13-р сургууль нэг ч хожигдолгүй 16 оноогоор гурав дахь жилдээ дараалан түрүүллээ. 1-р сургууль 12 оноогоор мөнгөн медаль, Ирээдүй цогцолбор сургууль 11 оноогоор хүрэл медалийн эзэд боллоо.

Уран өргийн шагналыг Баянзүрх дүүргийн 33-р сургуулийн сурагч Даваахүүгийн Өнөрзул, Багануур дүүргийн Гүн галуутай цогцолбор сургуулийн сурагч Батхишигийн Удвал нар хүртсэн юм. Тус тэмцээн нь Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Монгол Улсын баатар Э.Бат-Үүлийн нэрэмжит бөгөөд тэмцээнд 9 дүүргийн 17 сургуулийн 408 тамирчин өрсөлдөж багийн төрлөөр өрсөлдлөө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ