УБТЗ-ын дарга Г.Сэрээнэндорж Ази, Номхон далайн бүс нутгийн дэд даргаар дахин сонгогдов

Ази, Номхон далайн бүс нутгийн төмөр замчдын 18 дахь чуулганаар уг бүс нутгийн дэд даргаар УБТЗ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндорж дахин сонгогдлоо.
Тэрээр 2012 оноос энэхүү албан тушаалыг гүйцэтгэж байгаа бөгөөд ийнхүү 2016 он хүртэл үргэлжлүүлэн хашихаар боллоо. Мөн дараагийн уулзалт 2015 онд болох бөгөөд Улаанбаатарт хийгдэхээр төлөвлөгджээ.
Ази, Номхон далайн бүс нутгийн төмөр замчид тус уулзалтаар “Төмөр замаар хил нэвтрэлтийг хангах нь” сэдэвт олон улсын чуулган зохион байгуулагдах ажээ.
Олон улсын төмөр замуудын холбоо (UIC) нь 200 гаруй гишүүн байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн дэлхийн төмөр замын хамгийн том байгууллага юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ