Шинэ замаар нийтийн тээвэр зорчино

Энэхүү зам нь Шархадны эцсээс шархадны эмнэлгийн тойргоор эргэж Ботаникийн чиглэлд Улиастай голын баруун эрэг дагуу үргэлжилнэ. Аюулгүй байдлыг хангах үүднээс замын хажуугаар төмөр хайс хашлага хийсэн байна. Голын эрэг талын даланг бетоноор цутгаж, үер уснаас хамгаалахаар гүйцэтгэжээ.

Шинэ замаар нийтийн тээвэр зорчих тул шаардлагатай байршлуудад зогсоол болон тэмдэг, тэмдэглэгээг хийсэн байна. Шинэ замын дагуу нийт 68 ширхэг гэрэлтүүлгийн шонд 132 Вт-ын лед гэрэл суурилуулж өгөв. Мөн нэг цахилгааны самбар байршууллаа. Дараагийн ээлжинд Улиастайн гүүрний баруун талаар төв замтай огтлолцож, Дүнжингарав төвөөс зүүн тийш төмөр замын урдуур тавигдаж буй шинэ замтай холбогдох юм.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ