10 тонноос их жинтэй автомашин явахыг хориглоно

“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа Яармагиийн гүүрнээс Богд уулын араар Баянзүрхийн товчоо хүрэх 17.1 км авто замын ажлыг “Эсто” ХХК гүйцэтгэсэн.
Энэ ажлыг 2012 оны 06 дугаар сарын 25-наас эхэлсэн бөгөөд Баянзүрхийн товчооноос эхлэн замын далан, ухмалын ажил, гүүрийн дам нурууны цутгалт, төмөр бетон хоолойн ажлуудыг хийж гүйцэтгэсэн.
Замын зорчих хэсгийн өргөн нь 7 метр өргөнтэй эсрэг урсгалтай хоёр эгнээ зам юм. Энэ замын тэмдгийг өөрчилсөн бөгөөд бүх жин нь 10 тн хүртэлх ачааны автомашин зорчихыг зөвшөөрөх бөгөөд харин 10 тн-оос их ачааны автомашиныг энэ замаар явахыг хориглов. Учир нь уг зам даваа, гүвээ, нугачаа ихтэйгээс гадна даацын зам биш тул энэ хоригийг хийжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ