Барилгын салбарт Европын стандартчиллыг нэвтрүүлэх нь

Монгол Улсын Засгийн Газраас Европын стандартчиллын тогтолцоог нэвтрүүлэх дараах шийдвэрүүдийг гаргасан байна. Үүнд: Засгийн газрын 2010-02-10-ны өдрийн 38 дугаар тогтоолоор Ерөнхий сайд болон Тэргүүн шадар сайдаар ахлуулсан 2 ажлын хэсэг байгуулагдаж Монгол Улсад мөрдөж байгаа бүх үндэсний стандартуудад эхний ээлжинд Шинжлэх үхаан техникийн түвшин тогтоох улсын стандартын үзлэг, шүүлтийг хийж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, холбогдох тогтоол шийдвэрийг батлуулсан.

Мөн Засгийн Газрын 2011-03-22-ны 89 дүгээр тогтоолоор, Европын холбооны стандартыг судлан нэвтрүүлэх, бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөөг батлуулсан болно. Энэ ажлын төлөвлөгөөнд Европын стандартчиллын байгууллага (CEN) болон Европын цахилгаан техникийн стандартчиллын байгууллага (CENELEC) зэрэг төрөлжсөн стандартчиллын байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулах ажлыг Монгол Улсын Засгийн газараас Стандартчилал, хэмжил зүйн газарт үүрэг болгосон. Энэхүү заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улс 2011-07-01-ээс Европын стандартчиллын байгууллагад Түншлэгч гишүүн статустайгаар элсэж, "CEN/CENELEC-ийн баримт бичгийг түгээх, борлуулах арга зүйн заавар" CEN/CENELEC Guide 10, "Түншлэгч гишүүн байгууллага CEN/CENELEC-тэй хамтран ажиллах зарчим" CEN/ENELEC Guide 13 зэрэг баримт бичгийн хүрээнд хамтран ажиллаж байна."CEN/CENELEC баримт бичгийг түгээх, борлуулах арга зүйн заавар" CEN/СENELEC Guide 10 баримт бичигт заасны дагуу CENболонCENELEC–ийн Еврокод, EN стандартуудыг нутагшуулахын тулд зөвхөн стандартчиллын байгууллагаар дамжуулан, захиалах, үндэсний түвшинд хэрэглэх зохиогчийн эрх, хуулбарлан олшруулах эрхийг авах. CENболонCENELEC–ийн Еврокод, EN стандартуудыг үндэсний болгон баталсан тухайгаа албан ёсоор мэдэгдэх, давхардсан норматив техникийн баримт бичгийг хүчингүй болгох үүргийг хүлээсэн. Европын стандартчиллын байгууллага нь Олон улсын стандартчиллын байгууллага (цаашид ISO гэх)-той 1991 онд Beнийн Гэрээнд хамтран ажиллах гарын үсэг зурсан байдаг, хоер байгууллагын норматив техникийн баримт бичгийг Дэлхийн худалдааны байгууллагын “Худалдаан дахь техникийн саад тотгорыг арилгах гэрээ, хэлэлцээр”-ийн үндсэн хүндэтгэн үзэж, ажилладаг байна. Олон улсын стандартчиллын байгууллагуудын ажлын харилцан, уялдаа холбоог дараах хүснэгтээс үзэж болно.Одоогийн байдлаарCEN нь 33 орны гишүүнчлэлтэй, 4-н улстай (Казакстан, Монгол, Австрали, Киргизстан) хамтын түншлэлийн гэрээтэй, 415-нтехникийн хороо, 55 дэд хороо, 1602 ажлын хэсгүүд ажиллаж, үйл ажиллагаа явуулж байна. Ийнхүү CEN-ийн 415 техникийн хороодууд нь тус тусдаадугаар буюу кодтой байдаг. Үүнээс CEN-ийн Барилгын еврокод, EN-ийн стандартуудыг боловсруулдаг техникийн хороо нь “ТС250- Structural Eurocodes” гэсэн нэр, дугаартай үйл ажиллагаагаа явуулдаг байна.Уг байгууллагын Түншлэгч гишүүний хувьд Монгол Улс CEN-ийн гурван техникийн хороонд “АЖИГЛАГЧ ГИШҮҮН-ийн статустайгаар стандартчиллын үйл ажиллагаанд оролцохоор шийдвэрлэсний нэг нь CEN/ТС250- “Structural Eurocodes” хороо юм. Ингэснээр уг Техникийн хорооны хүрээнд хэлэлцэн, боловсруулж буй стандартын төслүүдийг хүлээн авах, судлах боломжтой болно.Энэхүү “ТС250- Structural Eurocodes” техникийн хорооноос батлан гаргасан ЕВРОКОД, EN-ийн стандартуудыг үндэсний болгохдоо CEN-ээс албан ёсоор СХЗГ-аар дамжуулан захиалан авч, CEN –ийн “Е-САН” үүсгэх бөгөөд өөрт хэрэгтэй стандартаа сонгосны дараа судлан үзээд, бүрэн захиалах бололцоотой юм. Үндэсний болгохдоо эх баримт бичигт өөрчлөлт оруулахгүй бөгөөд харин тухайн улс өөрийн орны цаг агаар, уур амьсгал, технологийн онцлог зэргийг зөвхөн “ҮНДЭСНИЙ ХАВСРАЛТ” /заавал буюу норматив эсвэл мэдээллийн, зөвлөмжийн талаарх үзүүлэлт, шаардлага, өгөгдлүүд/-д тусгаж өгөх ёстой байдаг. ► ЕВРОКОД гэдэг нь EN-ийн 1990-ээс 1999 дугаартай 10-н цуврал стандартууд- аас бүрдсэн Барилга байгууламжийг төлөвлөх, барилгын бүх ажлууд болон барилгын бүтээгдэхүүн, үйлдвэрлэл зэргийн нийтлэг үзүүлэлт, шаардлагыг тогтоосон норматив техникийн баримт бичиг юм.CEN/ТС250- “Structural Eurocodes”-нд9-н еврокод байдаг ба дараах EN-ийн цуврал стандартуудаас бүрдсэн байна. /www.standard.cen.eu/ Түүнчлэн Олон улсын цахилгаан техникийн комисс (IEC), Европын цахилгаан техникийн стандартчиллын хороо (CEN/CENELEC)-д Монгол улс гишүүнээр элсэхээр бэлтгэл хангаад байна.Манай улс барилгын салбарт CEN-ийн Барилгын ЕВРОКОД, EN-ийн стандартуудыг үндэсний болгохдоо CEN-ийн дүрэм, удирдамжуудыг сайн судалж, үндэсний болгох, олон улсын норматив баримт бичгийг хувилан олшруулах эрхийн асуудлыг зөрчихгүй байх, мөн үндэсний болгон баталсан тохиолдолд хуучин давхардсан норм, стандартуудыг хүчингүй болгож, хэрэглэгчийг төөрөгдүүлэхгүй байх нь зүйтэй. Мөн CEN-ийн Барилгын ЕВРОКОД болон EN-ийн стандартуудыг зэрэгцээ буюу паралельно хэрэглэх ёстой байдагийг энэ чиглэлээр ажиллаж, үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, аж ахуйн нэгж байгууллага анхааралдаа авна уу.Эцэст нь тус Газар дээр Европын стандартчиллын байгууллага (CEN)-ын “Монгол Улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх төсөл” EuropeAid/134305/C/SER/MN төсөл 2014 оны 4 дүгээр сарын 1-ээс эхлэн хэрэгжиж эхэлсэн бөгөөд ЕВРОКОД болон EN стандартуудын захиалгыг дараах 2 төрлөөр хүлээн авч байна.Үүнд:1. Стандартчиллын хөтөлбөрийн дагуу орчуулах, батлуулах ЕВРОКОД, EN стандартын захиалга2. Интернэтийн орчинд бүрэн эхээр нь үзэж судлах шаардлагатай EN стандартын урьдчилсан захиалга /Стандартын мэдээлэл, лавлагааны төвд байрлуулсан компьютер дээр сууж үзэж танилцана./

СЭТГЭГДЭЛ БИЧИХ