"Омарын эрэлд" шинэ кино тун удахгүй

“ТВ Коктейль” хамтлагийнхан тун удахгүй шинэ киногоо өлгийдөн авах гэж байна. “ОМАРЫН ЭРЭЛД” адал явдалт инээдмийн уран сайхны киноныхоо зураг авалтын 40 хувийг БНСУ-д хийсэн байна.

Уг киноны зохиолыг жүжигчин Б.Энхбаяр бичсэн бол ерөнхий найруулагчаар Ж.Сэнгэдорж, продюссероор С.Жавхлан, Э.Цолмонбаяр зураглаачаар “Логик” фильм студийн Э.Нэргүй, хөгжмийн зохиолчоор “Ертөнц” цомгийн зохиолч Г.Онон нар ажиллажээ.

Киноны гол дүрд “ТВ Коктейль” хамтлагийн залуус бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглосон бөгөөд жүжигчин Б.Навчаа, Д.Дэлгэрсайхан, Б.Баатархүү, Х.Манлайбаатар, Р.Адъяа нар оролцон тогложээ.

Тун удахгүй уг кино нээлтээ хийж, дөрөвдэх уран бүтээлээрээ “ТВ Коктейль” ийнхүү учран золгох гэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ