Хятад иргэд цагдаа нарын өөдөөс хуванцар, төмөр шиджээ

Өнгөрсөн лхагва гарагт Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороо “Их Өргөө” компанийн барилга дээр ажиллаж байсан хятад иргэд монгол эмэгтэйг зодсон хэрэг гарчээ.
Эмэгтэй хүний орилох, хятад хүний дуунаар хэсэг монгол залуус эмэгтэйг өмөөрөн хятад ажилчидтай муудсан байна. Энэ үеэр цагдаагийн албан хаагчид үймээнийг зогсоох гэж оролдсон ч хятад иргэд хуванцар, төмөр зэргийг өөдөөс нь шидсэн аж.
Тиймээс цагдаагийн албан хаагчид нэмэлт хүч дуудаж, 29 хятад иргэнийг баривчилжээ. Одоогоор Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс уг хэргийг шалгаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ