Монголоос санаачилсан тогтоолыг НҮБ баталлаа

Дэлхий дээр 781 сая насанд хүрэгчид бичиг үсэгт тайлагдаагүй, бага сургуулийн насны 58 сая, дунд сургуулийн насны 63 сая хүүхэд сургуульд хамрагдаж чадахгүй байгаа, бага насны 250 сая хүүхэд бичиг үсгийн боловсрол эзэмших нөхцөл бололцоогоор хангагдахгүй байна гэсэн судалгааг ЮНЕСКО-гоос гаргажээ. Энэхүү судалгааг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 69 дүгээр чуулганы хэлэлцүүлэгт зориулан хийсэн байна.
Тус чуулганы III хорооны нэгдсэн хуралдаанаар Монгол Улсаас санаачлан оруулсан "Бичиг үсгийн боловсролын тухай" тогтоолыг хэлэлцэж нийтийн зөвшөлцлөөр буюу санал хураалтгүй батлав. Уг тогтоолын төсөлд 81 улс хамтран зохиогчоор оролцжээ. Өмнөх жилд буюу 2013 онд НҮБ-ын гишүүн 85 орон хамтран зохиогчоор оролцож байсан юм.
Монгол Улс нь НҮБ-ын Нээлттэй ажлын хэсгийн тайланд дангаар зорилт болж ороод байгаа бичиг үсгийн боловсролын асуудалд тууштай хандаж байгаад бусад гишүүн орнууд талархалтай байлаа.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ