Ж.Амарсанаа: Энэ асуудалд хариу арга хэмжээ авч, шүүхэд хандана гэж бодож байна.

Эрүүл мэндийн сайд Д.Удвал өнгөрсөн долоо хоногийн чуулганаар элэгний вирус арилгах эмийн талаар мэдээлэл хийсэн. Тэрээр манай яамны дэд сайд 900 ам.доллараар орж ирэх эмийг 1800 ам доллараар авах гээд байгааг ойлгохгүй байна.

Яам дэд сайдын хувийн эмнэлэг шиг байна хэмээж олныг шуугиулсан. Харин энэ талаар дэд сайд Ж.Амарсанаа “Яагаад ингэж ярьсныг мэдэхгүй байна. Мэдээлэл байгаагүй бол надаас асууж болох байсан.

Угтаа элэгний С вирусын эмчилгээний нэг сарын өртөг нь 300 ам.доллар, гурван сарын эмчилгээ хийлгэх шаардлагатай бол 900 ам.доллар, зургаансарын эмчилгээ нь 1800 ам.долларын үнэтэй. Хүн ойлгохгүй будилаад байх асуудал биш.

Миний нэр хүндэд увайгүй байдлаар халдсан энэ асуудалд хариу арга хэмжээ авч, шүүхэд хандана гэж бодож байна” хэмээжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ