Монгол сумочийн тоглосон клип гарлаа

Багаасаа үндэсний бөхөөр хичээллэж японы сумод хүч үзэж тэндээс Hollywood-ын жүжигчин болсон У.Бямбажав "One Direction" хамтлагийн "Steal my girl" дууны клипэнд тогложээ.
Тэрээр японы сумогийн дэвжээнээ хүч үзэхээр 2001 онд Японыг зорьсон байна.
Макушичи зиндаанд хүртэл ахисан тэрээр 2006 онд эх орондоо буцсан байна. Монголдоо ирсэний дараагаар түүнд нэгэн сонирхолтой санал ирсэн нь түүнийг Hollywood-д хүргэх зам нь болсон аж.
Тэрээр Калифорны сумогийн холбооны дарга Andrew Freund гэдэг хүнтэй хамтран ажилладаг гэнэ. Сүүлийн 4 жилд 45 орноор явж олон төрлийн шоу болон үзүүлэх тоглолтод оролцжээ. Мөн энэ хугацаанд том жижиг нийлсэн бараг 140 орчим рекламд тоглосон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ