Түймэрт зургаан гэр, нэг автомашин шатаж, олон үхэр мал сүйджээ

Энэ сарын 22-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд хээрийн түймэр гарч их хэмжээний хохирол учиржээ. Түймрийн улмаас гурван айлын зургаан гэр, зуу гаруй адуу, 60 гаруй үхэр, нэг автомашин шатсан байна. Мөн их хэмжээний газар нутаг галд автсан бөгөөд одоогоор хохирлыг ооцоогүй байна. Галын шатгаан нь тодорхойгүй байна. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар өгөрөөс агнах гэж явсан анчид тавьсан бйаж болзошгүй гэнэ. Галд гэрээ алдсан айлуудад онцгой комиссоос гэр олгодог байна. Харин малын хохирлыг хэрхэн тогтоож, барагдуулах нь тодорхой биш байна. Зарим иргэд түймрээс сэргийлж түймрийг угтуулан цурам тавих, тогоо хөмрөх зэрэг аргыг хэрэглэн гэрээ аварч үлджээ. Бог малаа ч мөн түймэрт өртөхөөс сэргийлж чадсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ