“Сайн, Муу, Хэрцгий-2" өнөөдөр нээлтээ хийнэ

Монголын анхны 3D кино “Сайн, муу, хэрцгий” киноны үргэлжлэл болох “Миеэгомбо” кино компани болон “Эмоци” продакшнуудын хамтын бүтээл “Сайн, Муу, Хэрцгий-2: Эргэж ирсэн нь” адал явдалт, инээдмийн кино өнөөдөр нээлтээ хийх гэж байна.

Уран бүтээлчид өмнөх нэгдүгээр ангид африк могойг бодитоор оруулж, сайн дүрүүдийн аялалд гарч буйг нислэгийн үеэрээ харуулж, хослол зургийн зугаатайг баталсан бол энэ удаа нээх гэж буй хоёрдугаар анги бүр илүү адал явдал, тайллыг агуулж байгаагаараа онцлог гэнэ.
Нийт 75 минут үргэлжлэх энэ киноны гол дүрүүдэд “Эмоци” продакшны жүжигчин Д.Төвшинтөр, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Эрхэмбаяр, Б.Даулетжан нар тоглосон байна.




СЭТГЭГДЭЛ БИЧИХ