Цагдаагийн хөлөн дээгүүр гаран, машиныхаа хаалгыг онгойлгохгүй долоон цаг болжээ

Энэ сарын 26-нд согтууруулах ундаа хэтрүүлсэн 77 жолоочийг замын цагдаа нар саатуулжээ. Тухайн өдөр найр хурим хийхэд тохиромжтой сайн өдөр байсан агаад ийнхүү замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн, архи согтууруулах ундаа хэтрүүлсэн иргэд их байжээ. 26-27-нд шилжих шөнө нэг цагийн үед Баянгол дүүргийн 25-р эмийн сангийн уулзварт 53-50 УНА дугаартай автомашин хурд хэтрүүлэн, цагдаа зогсох дохио өгсөн ч нэг байр руу орон зогсчээ.
Цагдаагийн ажилтан 53-50 УНА дугаартай автомашин дээр очин шаардлага тавихад машины жолооч зорчигч хоёр машиныхаа цонх, хаалгыг онгойлгохгүй долоон цаг болжээ. Шөнийн нэг цаг гучин минутын үед гэрийнхээ ойролцоо машинаа тавьсан жолооч согтуу байсан бөгөөд долоон цагийн турш цагдаагийн албан хаагчийн ажлыг хүндрүүлсэн байна. Мөн тэрээр өөр арынхаа машиныг гаргах гэж байгаад цагдаагийн хөлөн дээгүүр санаатайгаар гарсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ