Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх батлан даалтад гарлаа

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх болон түүнтэй хамт хоригдож буй М.Тулга нарын цагдан хорихыг сунгах эсэх асуудлыг хэлэлцэж Л.Гансүхийг батлан даалтад гаргалаа.
Л.Гансүх нь Төв аймгийн урьдчилан хорих төвд хуурай өлсгөлөн зарлаад арав гаруй хонож байсан бөгөөд түүний биеийн байдал аюултай байдалд байсан байна. Харин М.Тулга нь өнөөдрийг хүртэл хөл дээрээ босч чадахгүй “Сонгдо” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.
Ийнхүү тэдний биеийн байдал хүнд байхад прокуророос цагдан хорих хугацааг сунгах хүсэлтийг шүүхэд хүргүүлсэн байна.
М.Тулгыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байхад “Сонгдо” эмнэлгийн эмч Н.Болдсайхан яаралтай эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэсэн бичиг өгсөн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ