Зарим гудамж, замуудыг хаана

Нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны түүхт 375 жилийн ойн баяр энэ өдөр тохиож байгаа билээ.
Баярын өдөрт зохион байгуулагдах арга хэмжээний хүрээнд Улаанбаатар хотын зарим гудамж замуудын хөдөлгөөнийг түр хязгаарлахаар боллоо.
Үүнд: Их эзэн Чингис хааны талбайн баруун талын уулзварыг 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 24:00 цагаас 10 дугаар сарын 29-ний өдрийн оройн 24:00 цаг хүртэл, талбайн зүүн талын уулзварыг 10 дугаар сарын 29-ний өдрийн 10:00 – 13:00 цагийн хооронд, Амарын гудамжнаас МУБИС-ийн уулзвар хүртэлх замыг 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 24:00 цагаас 10 дугаар сарын 29-ний өдрийн 14:00 цаг хүртэл тус тус хаахаар төлөвлөжээ.
Иймд замын хөдөлгөөнд оролцогч Нийслэлийн иргэд та бүхэн бусад замыг сонгох болон онцын шаардлагагүй бол тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг зөвлөж байна.

Зураг дээр дарж томоор үзэх боломжтой

СЭТГЭГДЭЛ БИЧИХ