Оюутолгой гүний худгаа зааврын дагуу хийгээгүйн улмаас говийнхон усгүй болох нь

Өмнөговь аймгийн усны нөөц багасч, бохирдож эхэлж байна. Учир нь Оюутолгойн усны сувгуудаа зааврын дагуу бариагүйн улмаас ийнхүү цэвэр усны нөөц багасах болсон гэнэ. Усны худгуудын торх бүр элсэн чулуу, шаварлаг хөрс хүртэл хэдэн зуун метрийн гүнд шигдсэн байдаг.
Гүний худгуудыг гадагшаа нэвтэрдэггүй материалаар лацдаж, хаалт хийх ёстой байдаг аж.
Гэтэл Оюутолгойн гүйцэтгэгч компаний барьсан худгууд нь худганд лацдаж бэхлээгүй, хаалтыг зөвхөн хайрга чулуу мэтээр хийж орхижээ.
Зургаан худаг ийм хамгаалалтгүй байна. Ингэснээр зөвхөн гадаргын ус доошоо урсаж усны хэвийн байдал алдагдаад өнгөрөхгүй, цаашлаад гадаргын ус гүний давслаг усаар бохирдох нөхцөл үүсэх боломжтой аж.
Энэ талаар Рио Тинто компани энэ хэрэгт гүйцэтгэгч болох “RPS Aquaterra” компанийг буруутгаж байгаа бол бүрэн шалгаж хүлээж авсан байх ёстой байсан хэмээн тэднийг байгаль хамгааллын мэргэжилтэн буруутгаж байгаа аж. 2013 оны аудитаар гүний болон гадаргын усархаг давхраа холбоотой бөгөөд хэрвээ гадаргын ус доошоогоо алдагдсаар байх юм бол цэвэр усны давхраа бохирдох болно гэдгийг мэдэгдсэн байна. Мөн нутгийн малчдын хэлж буйгаар тэдний ашигладаг байсан хоёр ч худгаас ус гарахаа больсон бөгөөд ойр хавьд нь ургамал ургахаа больсон гэнэ. Ийм байдлууд гарсаар байтал авч хэрэгжүүлсэн ажил одоогоор алга байна.
Энэ бол ус ховордож, нөөц алдагдаж байгаа ноцтой баримт юм. Рио Тинто компанийн хувьд үйл ажиллагаа явуулахдаа усны тэнцвэрийг хадгалдаг говийн ургамал моддыг хайр найргүй ухаж хядсан хэмээн нутгийн иргэд хэлж байна. Тэдний хувьд нутаг орноо хамгаалахын тулд “Говийн хөрс” нэртэй ТББ байгуулан гомдол гаргаж эхэлсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ