Нийтийн тээвэр хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

Нийслэлийн 375 жилийн ойг угтаж "Их хотын хямдралтай худалдаа”-г 2 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Энэхүү худалдаанд 100 гаруй аж ахуйн нэгжүүд оролцож, ард түмэндээ 20-50 хувийн хямдралтай, бусад олон урамшуулалтай худалдаа, үйлчилгээг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Түүнчлэн өөрсдийн байрандаа хямдралтай, бэлэгтэй үйлчилгээ явуулах маш олон байгууллагууд ч бас байгаа ажээ.

Энэ өдөр "Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ-аас иргэддээ мөн хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлэжээ. Ингэхдээ 13:30-17:00 цагийн хооронд троллейбус үнэгүй, Нэгдүгээр паркийн /хуучнаар автобус-1/ хөх алаг автобус том хүнд 200 төгрөгөөр, хүүхдэд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх юм байна.

Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нийслэлийн ойг тохиолдуулан байгууллага бүр өөрсдийн үйл ажиллагааг иргэд, үйлчлүүлэгчид рүү хандуулан, тодорхой санал санаачлагыг өрнүүлэн хамтран ажиллахыг уриалсан билээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ