Н.Дэмбэрэлд эрүү үүсгэн шалгаж эхэлжээ

МАН-ын хэвлэл мэдээллийн албаны дарга Н.Дэмбэрэлд эрүү үүсгэн шалгаж эхэллээ. Тэрээр МАХН болон АН-ын гэрээний нууц хавсралтыг хуурамчаар үйлдэн олон нийтэд тараасныг тагнуулын ерөнхий газар тогтоосон юм.

Тиймээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 27-р зүйл заасны дагуу харьяаллын дагуу уг хэргийнматериалыг ЦЕГ-т шилжүүлсэн байна.

Н.Дэмбэрэл болон түүний даалгавраар хуурамч гэрээг үйлдсэн хэд хэдэн хүмүүсийг ЦЕГ-ын дэргэдэх Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газар шалгаж эхэлсэн байна.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 233 буюу Хуурамч баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт үйлдэх, ашиглах гэх зүйлийг зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-50 дахин нэмэгдүүлэх, 1-3 сар баривчлах шийтгэлтэй байдаг. Хэрэв хэрэг хүндэрвэл 5 хүртэлх жилээр хорих арга хэмжээ авдаг аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ