Урт цагааныг хувьчлахыг шаардсан гэнэ

Хоршооллогчдын хөрөнгөөр боссон гэх Урт цагаан баригдаад 60 гаруй жил болж байна. Тиймээс олон жилийг элээсэн энэхүү барилгыг шинэчлэх шийдвэр гарсан боловч өнөөг хүртэл өмчлөгчдийн маргаанаас болоод гацаад байгаа аж.
Учир нь энд худалдаа, үйлчилгээ эрхэлдэг 700 гаруй түрээслэгчид нь анх гэрээ хийхдээ өөрсдийн хөрөнгөөр засвар үйлчилгээ, хөрөнгө оруулалт хийсэн тул тэр хөрөнгөө буцааж авч байж ажлын байраа суллана гэжээ. Өөрөөр хэлбэл, Урт цагааны 2, 3-р блокийн 1089 м.кв талбайд их засвар хийсэн “Аномо” компани хөрөнгө оруулалтын мөнгийг буцааж олгох, эсвэл барилгыг хэсэгчлэн хувьчлах ёстой хэмээн шаардаж байгаа гэнэ.
Харин Өмчийн харилцааны газраас нийслэлийн өмчийг ийнхүү хэсэгчлэн хувьчлах эрхзүйн үндэс байхгүй гэдгийг мэдэгдсэн байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ