Таван залуу хортой хийнд цохиулжээ

Ус сувгийн удирдах газрын харьяа Төв цэвэрлэх байгууламжид өчигдөр хүн осолдсон ноцтой хэрэг гарсан байна. Уг хэргийн талаар тодруулбал, тус байгууламжийн 5 метрийн гүн лагийн худагт ажиллаж байсан таван залуу хортой хийнд цохиулж, ухаан алдсан гэдгийг албан бус эх сурвалж мэдээлэв.
Тэднийг Цэргийн госпитальд хэвтүүлсэн бөгөөд одоо хүртэл биеийн байдал нь сайжрахгүй, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа ажээ. Тухайн үед хөдөлмөр, аюулгүй байдлыг хангаагүйн улмаас осол гарсан байж болзошгүй гэнэ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ