Д.Жаргалсайхан үүрэгт ажлаа хүлээлгэж өгөв

Ерөнхий сайд Н.Алтанхуяг хоёр жилийн өмнө Д.Жаргалсайханыг батламжилсан захирамжаа хүчингүй болгосон тул Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан өчигдөр үүрэгт ажлаа өөрийн орлогч Д.Ганбаярт хүлээлгэж өгөв.
Тэрээр шүүхэд гомдол гаргасан боловч Сум дундынгуравдугаар шүүх түүний хүсэлтийг хянан хэлэлцээд дараах шийдвэрийг гаргасан ажээ.
Шүүхээс хүсэлт гаргагч Д.Жаргалсайханыг 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн Ардчилсан намын даргаар ажиллаж байсныг Төрийн албанд ажиллаж байсанд тооцох хууль зүйн үндэслэлгүй хэмээн үзсэн байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ