Зөвхөн гараараа олны танил болсон модель
Огт юм хийхгүй хэрнээ гараараа мөнгө олж болно гэвэл та итгэх үү. Орчин цагийн хамгийн алдартай моделиудын нэг Эшли Ковингтоныг та алдартай сэтгүүлийн нүүр, зар сурталчилгаанаас огт харахгүй. Гэхдээ биеийн нэг хэсэг буюу гар нь түүнийг фото модель болгож чаджээ. Эшли Ковингтон 14 жилийн турш мэргэжлийн моделиор ажиллаж байгаа юм. Тэрбээр энэхүү өвөрмөц ажлаасаа болж гараараа юм хийхгүй, үргэлж бээлий өмсөж хамгаалж явах хэрэгтэй болжээ. Тэрбээр гоёмсог гараараа Адриана Лима, Брук Шилдс, Шарлиз Терон зэрэг алдартай оддын гарыг орлож, зар сурталчилгаанд зургаа авахуулдаг. Түүнчлэн Dior, Maybelline, Rolex, Sephora зэрэг нэртэй брэндүүдийн рекламанд тогложээ. Өдгөө 37 настай Эшли Нью-Йорк хотноо амьдардаг ч ээлжит зураг авалтад оролцохын тулд улс орноороо хэсүүчлэн байнга нислэгтэй байдаг гэнэ. Анх түүнийг ресторанд үйлчлэгчээр ажиллаж байхад зар сурталчилгааны компанийн ажилтан гарыг нь харж, илрүүлсэн байдаг.
Үргэлжлэлийг эндээс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ