"Лалын улс" бүлэглэл пуужинтай болжээ

Ирак, Сири улсуудад хяналтаа тогтоогоод байгаа “Лалын улс” бүлэглэлийн босогчид зенитийн пуужингийн цогцолбороор зэвсэглэсэн тухай Германы тагнуулын албанаас мэдээлжээ.
Тагнуулын албаныхны үзэж буйгаар агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах тус пуужинг босогчид Сирийн армийн зэвсгийг эзлэн авахдаа олж авчээ. Босогчдод 1970-аад оны үеийн хуучин загвар, мөн орчин үеийн бөгөөд техникийн хувьд дэвшилтэт пуужингийн цогцолборын аль аль нь байгаа гэнэ.
“Лалын улс” Иракийн хойд нутгаас гадна Сирийн нутаг дэвсгэрт мөн хяналтаа тогтоогоод байна. АНУ-ын Зэвсэгт хүчин өнгөрсөн наймдугаар сараас эхлэн тус бүлэглэлийн эсрэг агаарын цохилт өгч байгаа юм.
Үүнээс гадна Вашингтон босогчдын эсрэг тэмцэж буй Иракийн цэргүүд болон Курдын дайчдад зэр зэвсгийн тусламж үзүүлээд байгаа юм.
Эх сурвалж: ИТАР-ТАСС
СЭТГЭГДЭЛ БИЧИХ