Улаанбаатар хотод бага зэргийн цастай

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэрнэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон зүүн зүгийн нутгийн өмнөд хэсэг, төв болон говийн бүс нутгийн зарим газраар цас орно.

Салхи хойноос секундэд 6-11 метр, зүүн болон говийн бүс нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 1-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 2 градус хүйтэнээс 3 градус дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч 1-3 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 3 градус хүйтэн, харьцангуй чийг 81 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ