Цэргийн албан хаагч 30 гаруй хүний амь аварчээ

Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн төлөвлөлтийн офицер, хошууч Б.Бат-Эрдэнэ цэргийн хүний эр зориг, авхаалж самбаа гарган, орон сууцанд гарсан гал түймрийн аюулаас 30 гаруй оршин суугчийн амь нас, эд хөрөнгийг аварч иргэний үүргээ нэр төртэй биелүүлсэн байна.
Тэрбээр Афганистан, Сьерра Леон зэрэг оронд дөрвөн ч удаа олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцсон туршлагатай офицер ажээ.
Амь өрссөн эрсдэлтэй нөхцөлд амь бие хайрлалгүй ийнхүү ажилласан залууд байрны оршин суугчид болон “Баянгол” сууц өмчлөгчдийн холбоо талархлаа илэрхийлсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ